Сүүтэй цай
Орц:
Болсон шар будаа
Арвайн гурил
Цайны идээ
Веган цөцгий
Давс
Буцалсан ус
Гарц:
5-6 аяга
Хийх арга:
Болсон шар будааг халаасан хайруулын тавгандаа хийж зөөлөн гал дээр хэсэг хуураад арвайн гурилаа нэмнэ.
Дараа нь буцалгаж бэлтгэсэн усаа хийнэ.
Мөн цайны идээгээ хийж галаа нэмэн шар будаагаа зөөлөртөл буцалгана.
Шар буурцгийн сүүгээр бэлтгэсэн веган цөцгийгөө хийж цайгаа сүлнэ.
Бага зэрэг давсаар амтална.
БИЧЛЭГ ҮЗЭХ: