Веган масло
Орц:
Кокосны тос 100г
Кокосны сүү 100мл
Давс ¼ цайны халбага
Оливын тос 60г
Нунтаг шар гаа 1 чимх
Нимбэгний шүүс 1 цайны халбага
Шар буурцгийн лецитин
1 цайны халбага
Гарц:
Content
Хийх арга:
Бүх орцуудаа хэмжиж бэлтгэнэ.
Хэмжиж авсан кокосны тос царцсан байвал халуун усанд савтай нь хийж бага зэрэг хайлуулж болно.
Кокосны сүүний өтгөн цөцгийг хийвэл масло илүү өтгөн болдог.
Бүх орцуудаа холигч машинд хийж машиндана.
Жигд холигдсон хольцоо тохирох саванд хийж хөргөгчинд 3 цаг царцаана.