Веган шарвин
Орц:
1 ½ аяга гурил – хүссэн гурилаа ашиглаж болно. Бүхэл үрийн нарийн боовны гурил, глютингүй гурилын зуурмаг байсан ч болно.
1 цх Baking powder буюу исгэгч - шарвинг хөвсгөр болгож өгдөг!
½ цх Давс
2 цх сахар – хэдхэн цайны халбага, гэхдээ хүсвэл цэвэр агч сироп, агав, эсвэл кокосны сахраар орлуулж болно
1 аяга шар буурцгийн сүү – Ургамлын гаралтай л бол ямар ч сүү байж болно. Бүйлс, кокос эсвэл овьёосны сүү байж болно.
½ ус
2 цх ургамлын тос - 2 цайны халбага. Кокосны тос, канола тос, хайлуулсан веган масло, оливын тос, авокадоны тос гээд ямар ч тос ашиглаж болно. Хэрэв та тос ашигладагүй бол зүгээр л хасаад, веган сүүгээ нэмж хийгээрэй.
Гарц:
Content
Хийх арга:
Гурил, исгэгч, давс, сахар зэрэг хуурай орцуудаа томхон саванд хийгээд хутгана.
Веган сүү, ус, тосоо хуурай орцон дээрээ нэмээрэй.
Том хутгуураар сайтар хутгана. Бага зэргийн овон товон зүйлс байх хамаагүй, хэт их хутгавал шарвин тань хэт нягт болно.
Том тогоо эсвэл хайруулын таваг халаагаарай. Веган масло юм уу кокосны тос түрхээд ⅓ аяга шарвингийн зуурмагаа хийнэ. 1-2 минут бөмбөлөг үүстэл болгож байгаад нөгөө тал руу нь эргүүлж алтан шаргал болтол хуурна. Үлдсэн зуурмагаа дуустал энэ үйлдлийг давтаарай.
Веган масло, цэвэр агч сироп болон хүсвэл шинэхэн жимстэй хамт идээрэй.