Өглөөний цайны овъёос
Орц:
1/2 аяга овьёос
1/2 аяга ургамлын сүү эсвэл ус
2 цх кокос эсвэл бор сахар
2 банана
Мөн хүссэн жимсээ нэмж болно
Гарц:
Content
Хийх арга:
Овьёос болон сүүгээ хайруулын тавагт хийгээд дундаж гал дээр 10-аас 15 минут болгоно. Хааяа нэг хутгаж өгнө.
Овьёосоо хоёр аяганд хийгээд, аяга тус бүрд нэг халбага сахар хийгээрэй. Овьёос тань халуун байх учраас сахар өөрөө хайлна.
Аяга тус бүрд нэг банана болон хүссэн жимсээ нэмж хийж болно.