Цагаан сүмстэй паста

Орц:

  1. Сонгино 10г

  2. Бор мөөг 60г

  3. Олив тос 1 хоолны халбага

  4. Хатаасан ганга 1 чимх

  5. Давс ¼ цайны халбага

  6. Нунтаг цагаан перец 1 чимх

  7. Яншуй 5г

  8. Гоймон 100г

Цагаан сүмсэнд:

  1. Кешью самар 30г

  2. Ургамлын шингэн сүү 100мл

  3. Нимбэгний шүүс ½ хоолны халбага

  4. Тэжээллэг хөрөнгө ½ хоолны халбага

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Цагаан сүмс бэлтгэх: Кешью самрыг 30-40 минут хүйтэн усанд дэвтээж авна. Дэвтээсэн кешью самрыг шүүж аваад холигч машинд хийж ургамлын шингэн сүү, нимбэгний шүүс, тэжээллэг хөрөнгөө нэмж ширхэггүй болтол машиндана.

  2. Буцалж байгаа давстай усанд гоймонгоо хийж чанаад шүүж авна.

  3. Сонгино, бор мөөг, яншуйгаа цэвэрлэж угаагаад сонгино, яншуйг жижиг, бор мөөгөө нимгэн хавтгай хэрчинэ.

  4. Тогоонд оливын тос хийж халаагаад хэрчсэн сонгино, бор мөөгөө шаргал болтол зөөлөн галаар хуурч давс, хатаасан ганга, цагаан перецээр амтална. Бэлэн болсон ногоон дээрээ цагаан сүмсээ хийж буцалгаад чанасан гоймонгоо нэмж хутгаж бэлэн болгоно.

  1. Nutritional yeast буюу тэжээллэг хөрөнгө нь веган бяслагны орцонд орохоос гадна шөлтэй хоолонд мөн өдөр тутамдаа хоолондоо нэмэлтээр хэрэглэхэд тохиромжтой.

  2. Тэжээллэг хөрөнгө нь В12 витамин, сайн уургийн эх үүсвэр болдог.

  3. Thyme – тимьян – гангыг байгалийн ариутгагч гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдийн өвчнийг илааршуулж үс уналтанд хэрэглэдэг. Амьсгалын замын өвчний үед хэрэглэхэд сайнаар нөлөөлдөг.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай