Веган бургер

Орц:

  1. 1 том халбага оливын тос

  2. 1 аяга дэвтээгээд жижиглэн хэрчсэн бор шитаке мөөг

  3. 425 гр чанасан хар шош

  4. ¼ аяга хэрчсэн улаан сонгино

  5. 1 том халбага хатаасан сармисны нунтаг

  6. 2 цайны халбага шар буурцагны цуу (soy sauce)

  7. ½ цайны халбага далайн давс

  8. ¼ цайны халбага нунтаг хар перц

  9. ¼ аяга талхны үүрмэг

  10. 1 том халбага маалингийн гурилыг 3 том халбага хүйтэн устай хольж тавьсан холимог

  11. ¼ аяга болсон эрдэнэ шиш хийж болно.

Гарц:

6 бургер

Хийх арга:

  1. Шарах шүүгээтэй зуухаа 218 0С болгож урьдчилан халаана.

  2. Оливын тосыг зузаан хайруулан тавганд хийж дунд зэргийн гал дээр хэрчсэн мөөгийг шарна. 3 минут орчим шарна.

  3. Хоолны комбайн (food processor) дотор хар шошоо сонгино, хар перц, шар буурцагны соус, сармисны нунтаг, давс, талхны үүрмэг, маалингийн гурилтай зуурмаг зэрэгтэй хамт холино.

  4. Дээр нь шарсан бор мөөг, эрдэнэ шишээ хийж халбагаар хутгана. Комбайнаар хутгахгүй шүү.

  5. Шоштой холимогийг дөрвөн хэсэг болгон бээлийтэй гараараа сайтар хавтгай дугуй болтол нь базаж хэвлэнэ.

  6. 218 0С –т найман минутын турш жигнээд, дараа нь эргүүлж нөгөө талаар нь бас 8 минут жигнэнэ.

  7. Бургерны талхны завсар дуртай ногоогоо хийж бургерны соусаа хийж шоштой веган котлетыг хавчуулан амтархан идээрэй.

  8. Бургерны соус яаж хийх вэ гэж үү? Тэр маш амархан шүү. Веган майонезыг органик кетчуптай тэнцүү хэмжээгээр хийж хутгана. Ингээд л соус бэлэн.

Бургерийн талх авахдаа веган эсэхийг шалгаарай.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай