Цуйван
Орц:
Сонгино
Лууван
Төмс
Байцаа
Амтат чинжүү
Ногоон хулуу
Шар буурцгийн амталсан уураг
(Бэлтгэх арга: https://www.vegan.mn/recipes/2rkhool/shar-buurtsgiin-khuurai-uurag-amtlakh)Хэрчсэн гурил
Ургамлын тос
Амталгаа:
Давс ½ цх
Соё соус (тааруулан бага хэмжээгээр хийнэ)
Хар перец (чимх)
Мөөг амтлагч ½ цх
Гарц:
1 порц
Хийх арга:
Тогоогоо халааж тосоо хийнэ
Сонгино болон орцуудаа хийж хуурна
Хуурах явцдаа амтлагчуудаа хийгээрэй.
Буцалсан усаа тааруулж хийгээд хэрчсэн гурилаа тавьж жигнэнэ.
Усыг ширгэтэл жигнээд хутгаж таваглана.