Orange Flower
Orange Flower

Шар буурцгийн хуурай уураг амтлах

Орц:

  1. Хуурай шар буурцаг - 100 гр

  2. Шар буурцгийн сүмс (soy souce) - 2 хх

  3. Хар перц - тохируулна

  4. Улаан перц - тохируулна

  5. Давс ½ tsp

  6. Ургмалын тос - 50 гр

  7. Сонгино - 1 ш

  8. Бүлээн ус - тохируулна

Гарц:

2-3 порц

Хийх арга:

  1. Хуурай шар буурцгаа бүлээн усанд хийж дэвтээнэ. Шур буурцгийн төрлөөсөө хамаараад 20-60 минут орчим байлгана.

  2. Бүрэн гүйцэд дэвтсэнийх нь дараагаар сайтар базаж шүүгээд бүлээн цэвэр усаар 3-4 удаа зайлна.

  3. Үүний дараагаар сайтар базаж шүүж авна.

  4. Тэгээд амталгаанд зориулан хувааж хэрчинэ.

  5. Сонгиноо хэрчинэ.

  6. Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж халаана.

  7. Амталгаандаа тохируулан сонгиноо хийнэ. Хэрэв та хүсвэл сонгино хийхгүй байж болно.

  8. Сонгиныхоо амтыг тосондоо уустал хуурна.

  9. Дараа нь шар буурцгийн дэвтээсэн уургаа хийж хуурна.

  10. Дээрээс нь шар буурцгийн сүмс, давс, хар перц, улаан перцээ хийж амтална.

  11. Хэрэв та хүсвэл амталгаагаа хүссэнээрээ сонгоорой.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Та нэг удаадаа ахиухан хийгээд хөргөгчдөө хадгалаад, хоолондоо тохируулан хэрчиж хэрэглээрэй.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай