Сэвэг зарамтай хучмал
Орц:
Сэвэг зарамны суурь:
2 аяга бор ногоон заваг зарам
3 том халбага оливын тос
1 том сонгино (улаан сонгино хийж болно) жижиглэн хэрчинэ
4 аяга ногооны шөл (ногооны булён эсвэл меегний булён зэргийг усанд уусгаад хийж болно)
2 хумс сармисыг жижиглэн хэрчинэ
2 цайны халбага ганга
2 ширхэг лаврын навч
4 ширхэг лууван жижиг шоо хэлбэртэй болгож хэрчинэ
1/4 аяга улаан лоолийн нухаш
Төмсний хучмал:
900 гр төмс
3-4 халбага оливын тос
1/2 аяга ургамлын сүү
Давс, хар перц, хуурай укроп
Гарц:
2-3 порц
Хийх арга:
Төмсөө хавтгай нимгэн хэрчиж 15-20 минут чанана.
Чанасан төмсөө шүүгээд тос, ургамлын сүү, амтлагчууд хийж нухна.
Сэвэг зармыг сайтар угааж 3 аяга ногооны шөлөнд зөөлөн галаар чанана. Шөл нь ширгэх үед ус нэмж нийт 30 минут орчим чанаж болгоно. Ухаалаг битүү чанагчинд чанахаар бол 3 аяга ногооны шөл 1 аяга ус хийгээд 1 лаврын навч нэмж хийгээд 6-7 минут чанаж болгоно. Болсон сэвэг зармыг усгүй болтол нь шүүнэ.
Шарах зуухаа цесьсийн 218 градус дээр тавьж урьдчилан халаана.
Сонгино сармисаа оливын тосонд зөөлөртөл нь хуурч дээр нь сэвэг зармаа хийж хутгана. Ганга, лаврын навч, хар перц, давс, жижиг шоо хэлбэртэй хэрчсэн лууванг нэмнэ. Дээр нь 1 аяга ногооны шөл нэмээд зөөлөн гал дээр жигнэнэ.
Амт бие биедээ уусаад ирэх үед улаан лоолийн нухаж хийж 5 минут чанана. Зузаан вааран саванд сэвэг зарам нухсан төмсийг үелүүлэн хийж шарах зууханд 15-20 минут төмсөө шаргалтаж эхэлтэл жигнэнэ.