Хулуу, Ангаахай шош, Кокосын сүүтэй карри
Орц:
Үндсэн
Шар хулуу – 500–700 г (2–3 см куб хэлбэртэй)
Ангаахай шош (чанасан) – 1.5 аяга (250–300 г)
Кокосын сүү – 400 мл (1 лааз)
Сонгино – 1 том
Сармис – 3–4 хумс
Оливын тос – 1–2 х/х ( сонголтоор)
Амтлагч
Карри нунтаг – 1–2 ц/х
Гоньд (cumin) нунтаг – ½ ц/х
Куркума – ½ ц/х
Амтат чинжүү нунтаг – 1 ц/х
Шанцай – ¼ ц/х (маш бага)
Хар перец – ¼ ц/х
Давс – 1–1.5 ц/х (амссаны дараа тохируулна)
Лаврын навч
Шингэн ба суурь
Улаан лоолийн паст – 1–2 х/х (optional)
Ус эсвэл ногооны шөл – 1 аяга (200–250 мл)
Дуусгах
Нимбэг эсвэл лаймны шүүс – 1 х/х
Кинза эсвэл яншуй – чимэглэхэд
Гарц:
2–4 хүний порц
Хийх арга:
Сонгиноо жижиглэж тосонд 5–7 мин карамеллуулж хуурна.
Сармис + бүх амтлагчаа (карри, гоньд, куркума, paprika, шанцай) нэмээд 30 сек үнэр гаргана.
Улаан лоолийн паст хийж 1–2 мин хуурна.
Шар хулуу, ус/ногооны шөл нэмээд 10–15 мин зөөлрүүлж буцалгана.
Ангаахаы шош, кокосын сүү хийж 5–10 мин зөөлөн гал дээр чанана.
Давс, перец, нимбэгээр амталж дуусгана.
БИЧЛЭГ ҮЗЭХ:

