Чихэрлэг веган тахиа

Орц:

  1. Дэвтээсэн шар буурцгийн уураг 150г

  2. Давс 2 чимх

  3. Хар перец 1 чимх

  4. Сармис 1хумс

  5. Жүржийн шүүс 2 хоолны халбага

  6. Гурил 20г

  7. Крахмал 20г

Жүржийн сүмсэнд:

  1. Жүржийн шүүс 3 хоолны халбага

  2. Шар буурцгийн цуу 1 хоолны халбага

  3. Кимчи перец ½ цайны халбага

  4. Цагаан гаа 5г

  5. Элсэн чихэр 1 хоолны халбага

  6. Ногоон сонгино 10г

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Хатаасан шар буурцгийн уургийг 20-30 минут бүлээн усанд хийж дэвтээгээд 2-3 удаа цэвэр усаар зайлж базаж авна.

  2. Сармисаа цэвэрлэж угаагаад жижиглэж хэрчинэ.

  3. Дэвтээсэн шар буурцгийн уурган дээрээ сармис, давс, хар перец, жүржийн шүүсээ хийж амтлаад гурил, крахмал хийж зөөлөн базаж хутгана.

  4. Амталж бүрсэн шар буурцгийн уургаа халаасан их тосонд шаргал болтол шарж гаргана.

  5. Сүмс бэлтгэхдээ цагаан гаа, ногоон сонгиноо цэвэрлэж угаагаад жижиг хэрчиж жүржийн шүүс, шар буурцгийн цуу, кимчи перец, элсэн чихэртэй хамт хутгана.

  6. Халаасан тогоонд сүмсээ хийж зөөлөн гал дээр буцлангуут шарсан шар буурцгийн уургаа хийж жигд сүмсэнд өнхрүүлж бэлэн болно.

  • Чихэрлэг тахиан дээрээ нунтаг самар цацаж, шарсан төмстэй хамт идэхэд тохиромжтой байдаг.

  • Жүржийн сүмсээ нэмж өгвөл илүү сүмслэг амтлаг болно.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай