Хуушуур
Орц:
Шанзанд:
Байцаа 100г
Лууван 30г
Сонгино 30г
Ногоон сонгино 20г
Дэвтээсэн шар буурцгийн уураг 50г
Дүпү 30г
Чанасан хүрэн шош 30г
Чанаж нухсан төмс 100г
Ургамлын тос 2 хоолны халбага
Давс ½ цайны халбага
Мөөгний амтлагч 1 цайны халбага
Гурилан зуурмагт:
Гурил 150г
Зуурмагны ус 80мл
Зуурмагны тос 1 хоолны халбага
Гарц:
1-2 порц
Хийх арга:
Байцаа, лууван, сонгиноо цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.
Төмсөө угааж хальстай нь усанд 5-10 минут чанаад болгож авна. Чанасан төмсөө хальслаад нухна. Нухсан төмсөндөө бага зэрэг ургамлын сүү, давс хийж болно.
Хүрэн шошийг 8-12 цаг хүйтэн усанд дэвтээгээд 40-60 минут зөөлөн галаар чанаж болгоно. Чанасан хүрэн шошийг шүүж авна.
Хатаасан шар буурцгийн уургийг 20-30 минут бүлээн усанд хийж дэвтээгээд 2-3 удаа цэвэр усаар зайлж базаж авна. Дэвтээж базсан шар буурцгийн уургийг жижиг хэрчинэ.
Дүпүг хүйтэн усаар зайлж хэрчсэн ногооноосоо арай том дөрвөлжин хэрчинэ.
Бэлдсэн бүтээгдэхүүнүүдээ саванд хийж холиод давс, мөөгний амтлагч, ургамлын тосоор амтална. Нухсан төмсөө хамгийн сүүлд нь бэлдсэн шанзандаа хийж жигд холино.
Гуриландаа ургамлын тос, хүйтэн бүлээн ус хийж зуурна.
20-30 минут амраасан гурилаа 30-40 граммаар тасалж элдэнэ.
Дуртай хэлбэрээр чимхэж их тосонд шарж гаргана.