Гуляш

Орц:

  1. Дэвтээсэн шар буурцгийн уураг 50г

  2. Чинжүү 50г

  3. Төмс 130г

  4. Лууван 20г

  5. Улаан лооль 80г

  6. Чанасан хүрэн шош 50г

  7. Цагаан гаа 5г

  8. Улаан лоолийн нухаш 1 хоолны халбага

  9. Ургамлын тос 1 хоолны халбага

  10. Ус 300мл

  11. Паприка ½ хоолны халбага

  12. Нунтаг задь ¼ цайны халбага

  13. Давс ½ цайны халбага

  14. Нунтаг хар перец 2 чимх

  15. Элсэн чихэр ½ цайны халбага

  16. Лаврын навч 1 ширхэг

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Хатаасан шар буурцгийн уургийг 20-30 минут бүлээн усанд хийж дэвтээгээд 2-3 удаа цэвэр усаар зайлж базаж авна. Дэвтээж базсан шар буурцгийн уургийг 2 хувааж хэрчинэ.

  2. Хүрэн шошийг 8-12 цаг хүйтэн усанд дэвтээгээд 40-60 минут зөөлөн галаар чанаж болгоно. Чанасан хүрэн шошийг шүүж авна.

  3. Чинжүү, төмс, лууван, улаан лоолийг цэвэрлэж угаагаад 2 см өргөнтэй дөрвөлжин хэрчинэ.

  4. Цагаан гааг цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.

  5. Халаасан тогоонд ургамлын тосоо хийж жижиглэсэн цагаан гааг шаргал болтол зөөлөн гал дээр хуурна.

  6. Шар буурцгийн уураг, паприка, нунтаг задь, давс, элсэн чихэр, нунтаг хар перец нэмээд бага зэрэг хууралтыг үргэлжлүүлэн улаан лоолийн нухашаа хийж жигд хутгана.

  7. Бэлтгэсэн чинжүү, лууван, төмс, улаан лооль, хүрэн шошоо нэмж бага зэрэг хуурч усаа хийнэ.

  8. 30-40 минут зөөлөн галаар чанана.

  9. Лаврын навчийг гаргахаас 5-10 минутын өмнө хийнэ.

  • Гуляшаа битүү чанагчинд хийвэл 10-15 минутанд хурдан болдог.

  • Энэхүү гуляшны гол амтлагч нь паприка буюу амтат чинжүүний нунтаг юм. Зарим паприка халуун ногооны нэмэлт амттай байдаг тул sweet paprika буюу амтат чинжүүний нунтагийг нь сонгоорой.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай