Ази гоймонтой хуурга

Орц:

  1. Нарийн гоймон 100г

  2. Сармис 2 хумс

  3. Цагаан гаа 10г

  4. Ногоон сонгино 20г

  5. Ногоон вандуй 40г

  6. Брокли 100г

  7. Бор мөөг 50гр

  8. Улаан чинжүү 20г

  9. Шар буурцгийн цуу 1 хоолны халбага

  10. Веган хясаа мөөгний сүмс 1 хоолны халбага

  11. Давс 1 чимх

  12. Гүнждийн тос 1 хоолны халбага

  13. Ус 100мл

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Сармис, сонгино, цагаан гааг цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.

  2. Ногоон вандуй, брокли, бор мөөг, улаан чинжүүг угааж цэвэрлээд улаан чинжүүг урт нарийн, бор мөөг, броклиг нимгэн хавтгай хэрчинэ.

  3. Буцалж байгаа давстай усанд гоймонгоо хийж чанаад шүүж авна.

  4. Халаасан тосонд сармис, цагаан гааг хийж зөөлөн галаар шаргал болтол хуурч бор мөөг, брокли, улаан чинжүү, ногоон вандуйгаа нэмж хууралтыг үргэлжлүүлнэ.

  5. Болц нь дутуу хуурсан ногоон дээрээ ус хийж шар буурцгийн цуу, веган хясаа мөөгний сүмс, давсаар амтална.

  6. Дээр нь чанасан гоймон, ногоон сонгиноо тавьж усыг нь ширгэтэл чанаж болгоно.

  7. Гаргахдаа гүнждийн тос нэмж хутгана.

  • Oyster sauce - хясаа мөөгний сүмсийг ази хоолонд өргөн хэрэглэдэг.

  • Гүнждийн тосыг тогтмол хоолондоо хэрэглэснээр арьсны чийгийг хадгалж хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг. Гүнждийн тосыг хоолоо таваглахын өмнө хийснээр тосны чанар алдагдахгүй.

  • Soy Sauce - шар буурцгийн цууг ази хоолонд хамгийн өргөн хэрэглэдэг. Шар буурцгийг тусгай аргаар исгэж гарсан шингэнийг хандалж боловсруулдаг.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай