Дүпүтэй бууз

Орц:

  1. Байцаа - 50 гр

  2. Дүпү - 200 гр

  3. Лууван - 60 гр

  4. Сонгино - 20 гр

  5. Ногоон хулуу - 150 гр

Амталгаа

  1. Давс - 1/2 ц.х

  2. Хар перец - 1/3 ц.х

  3. Гоньд - 1/2 ц.х

  4. Соё соус - 2 х.х

  5. Ургамлын тос - 2 х.х

Гарц:

2 хүний порц

Хийх арга:

  1. Байцаа лууван сонгиноо дунд зэргийн гал дээр хуурна.

  2. Хуурсан ногоон дээрээ ногоон хулуу, дүпүгээ нэмнэ.

  3. Амтлагчнуудаа нэмээд шанз бэоэн болно.

  4. Буузаа 15 минут жигнэнэ. Хүсвэл та өөрийн дуртай амтлагчаа нэмж болно.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Шар буурцгийн сүмс болон гүнждийн тосыг хольж, соус бэлтгээд уураг, нүүрс ус тэнцвэртэйгээр агуулсан буузаа амтархан зооглоорой.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай