Бууз
Орц:
Шанзанд:
Байцаа 50г
Ногоон хулуу 120г
Лууван 30г
Сонгино 30г
Бууцай 30г
Бор мөөг 30г
Дүпү 30г
Чанасан ногоон шош 20г
Ургамлын тос 2 хоолны халбага
Гүнждийн тос 1 хоолны халбага
Мөөгний амтлагч ½ хоолны халбага
Давс ¼ цайны халбага
Нунтаг хар перец ¼ цайны халбага
Гурилан зуурмагт:
Гурил 200г
Зуурмагны ус 120мл
Зуурмагны давс ¼ цайны халбага
Гарц:
2-3 порц
Хийх арга:
Байцаа, ногоон хулуу, лууван, сонгино, бууцай, бор мөөгөө цэвэрлэж угаагаад бэлтгэнэ. Бүх ногоогоо дөрвөлжин жижиг хэрчинэ.
Дүпүг хүйтэн усаар зайлж хэрчсэн ногооноосоо арай том дөрвөлжин хэрчинэ.
Ногоон шошийг 8-12 цаг хүйтэн усанд дэвтээгээд 20-30 минут зөөлөн галаар чанаж болгоно. Чанасан ногоон шошийг шүүж авна.
Бэлдсэн бүтээгдэхүүнүүдээ нэг саванд хийж холиод давс, мөөгний амтлагч, хар перец, гүнждийн тос, ургамлын тосоор амтална.
Гуриландаа давс, хүйтэн бүлээн ус хийж зуурна.
20-30 минут амраасан гурилаа 15-20 граммаар тасалж элдэнэ.
Дуртай хэлбэрээр чимхэж жигнүүрт өрж тавиад 20-30 минут жигнэж бэлэн болно.