Веган шошны бөөрөнхий мах
Орц:
1 аяга чанасан хар шош,
1 аяга чанасан улаан шош,
2-3 том халбага ургамлын тос,
2 хумс сармис,
том халбага сое соус, эсхүл ½ жижиг халбага мөөгний амтлагч,
1 сонгино жижиглэн хэрчсэн байна.
1/3 аяга хушигны идээг элдүүрээр элдэж жижиглэж бутлана,
1/3 аяга маалингийн үрний гурил,
2 том халбага эрдэнэ шиш эсхүл төмсний цардуул,
1 том халбага кетчуп эсхүл улаан лоолийн нухаш,
1 цайны халбага нунтаг гич,
½ цайны халбага орегано, ½ цайны халбага хатаасан ганга,
1 цайны халбага паприка,
Давс, хар перц
Гарц:
2 порц
Хийх арга:
Шошоо төмс нухагчаар нухна.
Тосоо халангуут галаа багасгаад сонгино, сармисаа хуурна. Улаан лоолийн нухаш, сое соус зэргээ нэмж, амтлагчуудаа мөн хуурч байгаа сонгино сармисан дээр нэмнэ. Давс, хар перц нэмээд нухсан шошоо дээр нь хийж, маалингийн гурил болон эрдэнэ шишний цардуулаа нэмж сайтар хугана. Эрдэнэ шишний цардуул шошийг барьцалдуулж бутлахаас сэргийлнэ. Маалингийн гурил нь тархинд ач холбогдолтой омега тоснууд агуулдаг мөн шошийг барьцалдуулдаг.
Хүнсний гялгар уутан бээлий өмсөөд бөөрөнхий махаа хэвэнд оруулж бөөрөнхийлнө.
Зөөлөн гал дээр бөөрөнхий махаа хуурна.
Будаа, гоймон, төмсний нухаш, шар хулууны нухаш зэрэг хүссэн хачиртайгаа хольж аялгана.