"АМТЛАГ" буузны жор

Орц:

  1. Бөөрөнхий байцаа 500 гр

  2. Шар лууван 220 гр

  3. Дүпү 1 ш

  4. Дэвтээгээгүй шар буурцгийн уураг 170- 200 гр

  5. Ногоон хулуу 350 гр

  6. Ангаахай шош 200 гр

  7. Чанасан төмс 150-160 гр

  8. Бөөрөнхий сонгино 220 гр

  9. Сармис 3 ш томовтор хумс

  10. Шар буурцгийн тос /soy been/ 200 гр

  11. Шар буурцгийн сүмс 5 х\х

  12. Мөөг амтлагч 1 х\х

  13. Давс 1 х\х

  14. Бор элсэн чихэр 1 ц/х

  15. Гурил 1 кг

  16. Ус 600 гр орчим

Гарц:

4.2 кг

Хийх арга:

ШАНЗАА БЭЛТГЭХ

  1. Уурагаа дэвтээж, бүлээн усаар 3 аас доошгүй удаа угааж усгүй болтол нь базаад жижиглэн хэрчинэ.

  2. Жижиглэсэн уураган дээрээ 3 х\х шар буурцгийн тос, 1 ц\х мөөг амтлагч, 5 х\х шар буурцгийн сүмс хийж тос, амтлагчийг шингэтэл холиод сайтар халаасан хайруулын тавганд хийж 5- 8 минут хуураад хөргөнө

  3. Ангаахай шошоо угааж 4-5 цаг дэвтээн чанаж, холигч эсвэл комбайнаар нунтаглаж бэлтгэсэн байна

  4. бөөрөнхий байцаа, сонгино, хулуугаа жижиглэн хэрчинэ . Луувангаа үрэгчээр үрж бэлтгэнэ.Дүүпүү, сармисаа хэрчиж тус тусад нь таваганд хийж тавина.Чанасан төмсөө нухаж таваганд хийнэ

  5. Бууз чимхэхээс 1 цагийн өмнө гурилаа зуурч тавина

ШАНЗАА ХОЛИХ ДАРААЛАЛ

Бэлтгэсэн уураг, байцаа,лууван, хулуу, шош, сонгиноо ган, эсвэл шилэн саванд хийж дээрээс нь мөөг амтлагч, давс, бор элсэн чихэр, шар буурцгийн тосоо хийж холино

Дараа нь дүүпүү, сармисаа хийж хутгана

Нухсан төмсөө шанзандаа хэсэглэн хийж холиод шанз бэлэн болно

  • Өвөл , хүйтэн сэрүүний улиралд буузандаа ангаахай шош, хар шош, хүрэн шош, зундаа ногоон шош хийх нь эрүүл мэндэд тустай Шошоо бэлдэж амжаагүй үед 150 гр бууцай хийхэд зүгээр байдаг. энэ жороор холих дарааллыг барьж хийсэн бууз, амтлаг, өег байдаг

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай