Амталсан брокколи

Орц:

  1. 8 ширхэг дунд зэргийн хатаасан бор мөөгийг халуун буцалсан усанд хийж таглан дэвтээнэ.

  2. 2 ширхэг бондгор броколли

  3. 4 том халбага шүүгээгүй наран цэцгийн тос

  4. 4 зүсэм шинэхэн цагаан гааг маш жижигхэн болгож хэрчиж татна.

  5. 2 хумс сармисыг жижиглэн хэрчинэ.

  6. 1/4 лемон

  7. 2 том халбага шар буурцагны соус (soy sauce)

  8. 1 цайны халбага нуурын давс

  9. 1 цайны халбага бор элсэн чихэр

  10. 3 цайны халбага сайн чанарын гүнждийн тос

  11. 100 гр дүпүг хавтгай нимгэн хэрчиж тавина

  12. 1/2 цайны халбага Энэтхэг өмхий давс

  13. 1/4 цайны халбага хемел сунел амтлагч

  14. 1/4 цайны халбага нунтаг гоньд

Гарц:

2 порц

Хийх арга:

  1. Дэвтээсэн бор мөөгийг нарийхан урт хэрчиж тавина. Дэвтээсэн усаа хадгална.

  2. Броколи байцааг хэрчээд буцлаж буй усанд хийж 1 минут буцалгаад усыг нь шүүж авна.

  3. 4 халбага наранцэцгийн тосоо хайруулын тавганд хийж халаагаад сайтар халаад эхлэх үед нь сармис, цагаан гаа, мөөгийг хуурна. Шар буурцагны соусыг нэмж хийгээд лимоныг шахаж шүүсийг нь хийнэ. 2 минут хуурна. Давс, 2 цайны халбага гүнждийн тос, 2 том халбага мөөг дэвтээсэн ус зэргийг хийж дахиад 2 минут болгоно.

  4. Хэрчсэн дүпүг өөр хайруулын тавганд хийж 4 том халбага ус хийж, Энэтхэг өмхий давс, гоньд, хемел сунел амтлагчийг хийж 5-6 минут усыг нь ширгэтэл нь жигнээд 1 цайны халбага гүнждийн тос хийж амтлана.

  5. Броколи болон дүпүг будаагаар хачирлан таваглана.

Будааны хачиртай иднэ.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай