Мөөгний зутан шөл
Орц:
Бор мөөг 100г
Сонгино 30г
Ургамлын тос 1 хоолны халбага
Давс ½ цайны халбага
Хатаасан укроп 1 чимх
Гурил 1 хоолны халбага
Ус 400мл
Гарц:
1 порц
Хийх арга:
Сонгиноо цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.
Бор мөөгийг цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.
Халаасан тогоонд ургамлын тосоо хийж халаагаад сонгиноо шаргал болтол зөөлөн галаар хуурна.
Дээр нь бор мөөгөө нэмээд бага зэрэг хуурна.
Мөөгөн дээрээ гурилаа нэмж гурилыг тосонд хангалттай шингэтэл хуурна.
Дээр нь усаа хийж сайтар хутгана.
Гал дээрээс түр авч холигч машинд хийж жигд ширхэггүй болтол машиндана. Холигч машин байхгүй бол гар холигчоор гурилыг ширхэггүй болтол задалж хутгана.
Үргэлжлүүлэн зөөлөн галаар чанах явцад давс, укропоор амтална.
Мөөгны зутангаа дуртай мөөгөөрөө хийж болно.
Гурил хийлгүйгээр мөөгөө нэмж өтгөрүүлсэн ч болдог
Мөөгний зутанд веган цөцгий бага зэрэг нэмээд идвэл илүү амттай.