Сэвэг зарамтай шөл
Орц:
Шар сэвэг зарам 70г
Улаан лооль 70г
Сонгино 10г
Сармис 1 хумс
Оливын тос 1 хоолны халбага
Ус 600мл
Давс ½ цайны халбага
Нунтаг хар перец 1 чимх
Гарц:
1 порц
Хийх арга:
Сонгино, сармисаа цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.
Шар сэвэг зармаа сайтар угааж 600мл усандаа хийж 20 минут дэвтээнэ.
Халаасан тогоонд оливын тосоо хийж халаагаад хэрчсэн сонгино, сармисаа зөөлөн галаар шаргал болтол хуурна.
Улаан лоолийг жижиг дөрвөлжин хэрчиж хуурч байгаа сонгино, сармисан дээрээ нэмж хууралтыг үргэлжлүүлнэ.
Жигд хуурагдсан ногоон дээрээ дэвтээсэн шар сэвэг зармаа устай нь нэмж зөөлөн галаар болтол нь чанана.
Чанах явцад давс, хар перецээр амтална.
Өвлийн улиралд сэвэг зарамтай шөлөө задь, цагаан гаагаар нэмж амталбал хий дарахад тустай.
Сэвэг зарам нь хар, бор, ногоон, шар, улаан гэх мэт олон өнгөтэй байдаг ба уураг өндөртэй, эрүүл мэндэд тустай хэрэглэхэд хялбар буурцгийн төрлийн ургамал юм.