Гурилтай шөл
Орц:
Хэрчсэн гурил
Шар буурцгийн амталсан уураг
Төмс
Лууван
Сонгино
Ногоон хулуу
Бууцай
Ногоон сонгино
Амталгаанд:
Давс
Шар буурцгийн сүмс
Хар перец
Гарц:
2 порц
Хийх арга:
Бүх ногоонуудаа нарийн хэрчинэ
Халсан тогоондоо ургамлын тосоо хийж ногоонуудаа хуурна
Амталгаандаа тааруулан амлагчуудаа нэмж хийгээрэй
Усаа хийнэ
Давс болон шар буурцгийн сүмсээ тохируулан хийнэ
Ногоонуудаа болтол нь чанана
Хэрчсэн гурилаа хийж чанадаад болохын өмнө
Шар буурцгийн амталсан ууран, ногоон сонгино болон бууцайгаа хийгээд буцалгаад бэлэн болгоно
Ингээд таны веган гурилтай шөл бэлэн болно.
Бэлэн хэрчсэн гурил эсвэл гоймон хэрэглэхээр бол найрлагыг нь заавал уншаарай.