Purple Flower
Purple Flower

Далайн байцаатай шөл

Орц:

  1. Миёог буюу шөлний далайн байцаа 5г

  2. Дүпү 100г

  3. Бор мөөг 20г

  4. Газрын самрын нухаш 1 цайны халбага

  5. Шар буурцгийн цуу 1хоолны халбага

  6. Сармис 1хумс

  7. Давс ¼ цайны халбага

  8. Гүнждийн тос 1 хоолны халбага

  9. Ус 700мл

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Сармис, бор мөөгийг цэвэрлэж угаана. Сармисыг бяцалж жижиг хэрчинэ. Бор мөөгийг нимгэн хавтгай хэрчинэ.

  2. Дүпүг хүйтэн усаар угаана. Угаасан дүпүг шоо дөрвөлжин хэрчинэ.

  3. Миёогийг бүлээн усанд хийж зөөлөрч задартал дэвтээнэ.

  4. Миёогний усыг шүүж тохирох хэмжээгээр хэрчинэ.

  5. Бор мөөг, миёог дээрээ баяцалсан сармис, газрын самрын нухаш, шар буурцгийн цуу хийж хутгаж амтална.

  6. Халаасан тогоонд гүнждийн тос хийж халаагаад амталсан бор мөөг, миёогоо хийж зөөлөн галаар бага зэрэг хуурна.

  7. Дээр нь усаа хийж давсаар амтлаад 6-8 минут зөөлөн галаар чанаж болгоно.

  • Далайн байцаа нь хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг.

  • Солонгос эмэгтэйчүүдийн төрсний дараа иддэг гол хоол нь Миёоггүг шөл юм.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай