Грек улаан сүмстэй ангаахай шош

Орц:

  1. Чанасан ангаахай шош 100г

  2. Улаан лооль 150г

  3. Оливын тос 1 хоолны халбага

  4. Гүнждийн үрийн нухаш ½ хоолны халбага

  5. Улаан лоолийн нухаш 1 хоолны халбага

  6. Паприка ½ хоолны халбага

  7. Давс ¼ цайны халбага

  8. Нунтаг хар перец 1 чимх

  9. Сонгино 20г

  10. Сармис 1 хумс

  11. Яншуй 5г

  12. Ангаахай шош чанасан шөл 200мл

Гарц:

1 порц

Хийх арга:

  1. Ангаахай шошийг 8-12 цаг хүйтэн усанд дэвтээгээд 40-60 минут зөөлөн галаар чанаж болгоно. Чанасан ангаахай шошийг шүүж аваад шөлийг нь асгахгүй хадгална.

  2. Улаан лооль, сонгино, сармис, яншуйгаа цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ.

  3. Тогоонд оливын тос хийж халаагаад хэрчсэн сонгино, сармисаа шаргал болтол зөөлөн галаар хуурна. Улаан лоолийн нухаш, гүнждийн үрийн нухаш, паприка, давс, нунтаг хар перецийг нэмж бага зэрэг хууралтыг үргэлжлүүлэн ангаахай шош болон ангаахай шош чанасан шөлөө хийгээд 6-8 минут зөөлөн гал дээр өтгөртөл буцалгана.

  4. Гарахад нь жижиг хэрчсэн яншуйгаа хийнэ.

  • Өдөр тутамдаа хэрэглэхэд хамгийн тохиромжтой биеийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмждэг уураг нөхөх супер хүнс бол ангаахай шош юм.

  • Tahini буюу гүнждийн үрийн нухшийг шөлтэй хоол, сүмсэнд хийхэд тохиромжтой ба кальци, магнийн эх үүсвэр болж сайн тосыг агуулдаг.

  • Гүнждийн үрийн нухашгүй үедээ газрын самрын нухшийг хоолондоо хийж орлуулах ба гэрийн нөхцөлд гүнждийн үрийг хуурч халаагаад бутлагч машинд буталж гүнждийн үрийн нухаш хийж болно.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай