Цагаан цэцэгт байцаатай шөл

Орц:

  1. Улаан сэвэг зарам нэг аяга

  2. Цэцэгт байцаа 600гр

  3. Лууван 1ш

  4. Сонгино 1ш

  5. Улаанлооль 2-3ш

  6. Цоохор майлз 2ш

  7. Сармис 2 хумс

  8. Давс, перец, зира

Гарц:

4-5 порц

Хийх арга:

  1. Ногоонуудаа хэрчээд ургамалын тосонд шарна.

  2. Сэвэг зарамаа ус нь тунгалаг болтол зайлна.

  3. Ногоон дээрээ сармис, амтлагчид, томатаа хийгээд галаа унтраана.

  4. Ногоонуудаа тогоонд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус нэмнэ.

  5. Сэвэг зарамаа хийгээд чанаж болгоно.

  6. Цэцэгт байцаагаа салаа бүрээр нь жижиглээд давстай усанд хэдэн минут байлгана. Уснаас нь шүүж аваад шөлөндөө хийгээд давс нэмж болтол нь чанана.

Ногоон сэвэг зарамыг мөн хэрэглэж болно. Гэхдээ улаан илүү амттай.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай