Борш
Орц:
Шош чанасан шөл 600мл
Чанасан хүрэн шош 50г
Хүрэн манжин 50г
Лууван 25г
Төмс 50г
Цагаан байцаа 50г
Улаан лооль 80г
Сонгино 15г
Яншуй 5г
Ургамлын тос 1 хоолны халбага
Лаврын навч 1ширхэг
Нунтаг кориандр ¼ цайны халбага
Нунтаг гоньд 2 чимх
Нунтаг хар перец 2 чимх
Давс ½ цайны халбага
Гарц:
1 порц
Хийх арга:
Хүрэн шошийг 8-12 цаг хүйтэн усанд дэвтээгээд 40-60 минут зөөлөн галаар чанаж болгоно. Чанасан хүрэн шошийг шүүж аваад шөлийг нь асгахгүй хадгална.
Сонгино, хүрэн манжин, лууван, төмс, байцааг цэвэрлэж угаана.
Төмсөө дөрвөлжин хэрчинэ. Хүрэн манжин, лууван, байцаагаа нарийхан хэрчинэ. Улаан лоолийг жижиг дөрвөлжин хэрчинэ. Яншуйг угааж цэвэрлээд жижиг хэрчинэ.
Халаасан тогоонд ургамлын тос хийж дөнгөж бүлээсэхээр кориандр, гоньд, хар перец хийж бага зэрэг хуурна. Амтлагчаа түлж болохгүй.
Дээр нь сонгино, лууван, хүрэн манжин, төмсөө нэмж зөөлөн галаар 2-3 минут тогоог таглаж хууралтыг үргэлжлүүлнэ.
Хүрэн шош чанасан шөлөө хуурч байгаа ногоон дээрээ нэмж хэрчсэн байцаа, улаан лооль, чанасан хүрэн шошийг нэмж 10-20 минут ногоогоо болтол чаналтыг үргэлжлүүлнэ.
Хоол болохоос 5 минутын өмнө давс, лаврын навч, яншуйгаар гүйцээж амтална.
Хүрэн манжинг газрын цус гэж нэрлэх нь ч бий. Хүрэн манжин нь цус цэвэрлэхэд туслаж даралт бууруулдаг.
Борщийг веган цөцгийтэй хамт идэхэд тохиромжтой байдаг.