4/12/25
Дэлхийд хөрсөнд шингэх боломжтой материалаар хийгдсэн веган брэнд хувцас үйлдвэрлэл хөгжиж байна...
Энэ жилийн Миланы дизайны долоо хоногт спортын нэр хүндтэй брэнд Under Armour болон синтетик материал, хуванцар агуулаагүй хувцас үйлдвэрлэдгээрээ танигдсан UNLESS компаниуд хамтран 100 хувь ургамлын гаралтай веган спорт хувцасны цуглуулгаа танилцуулжээ.
Энэ нь хоёр брэндийн анхны хамтын ажиллагаа бөгөөд шинэ үеийн тогтвортой хөгжлийг дэмжсэн спорт хувцасны чиг хандлагыг харуулж байна.
Хязгаарлагдмал тоогоор гаргасан уг цуглуулгад малгайтай цамц (hoodie), футболка, шорт зэрэг спорт хувцаснууд багтсан бөгөөд бүгд сэргээн боловсруулах, ургамлын гаралтай материалаар хийгджээ.
Хувцаснууд хэрэглэгдсэний дараа бордоонд орж, хуванцар болон синтетик хаягдалгүйгээр байгальд шингэх боломжтойгоороо онцгой болжээ.

Энэхүү коллекцийг Fuorisalone үзэсгэлэнд түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж дараа нь бордоо болон хөрсөнд эргэж шингэх хүртэлх бүх үе шатыг харуулсан бүтээлч хэлбэрээр онцгойлон танилцуулсан байна.
Эх сурвалж: Vegconomist.com