4/6/25
Veganuary жил бүрийн V-March уриалгаа Хятадад эхэллээ. Хүмүүсийг веган амьдралын хэв маягийг туршиж үзэхийг дэмжих зорилгоор 2014 онд Veganuary нь нэг сарын турш үргэлжлэх уриалгаа эхлүүлжээ. Жил ирэх тусам уг төслийн нэр хүнд нь өсөж, 2025 оны 1-р сард оролцогчдын тоо 25,8 саяд хүрсэн нь 2024 оныхоос 3%-иар өссөн бөгөөд цаашлаад Ази тивд тархаж байна. Энэ кампанит ажил нь алдартнуудын хамтын ажиллагаа, засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн 20 оронд өргөжин тэлж байна. Энэ жил уг санаачилга нь цагаан сарын баярыг татан оруулах зорилготой Манчунь Саньюэ буюу V-March, Хаврын Веган 3-р сар гэсэн утгатай нэртэй шинэ кампанит ажил болон Хятадад өргөжсөн билээ. 2025 оны Хятадын анхны V-March баярыг дэмжихээр 50 гаруй компани шинэ веган бүтээгдэхүүн гаргахаа амласан байна. Дэлхий даяар веган хооллолтыг сурталчлахад тусалсан Veganuary, V-March аянд оролцсон бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Буддагийн Өршөөлөөр бүх улс орон веган хөдөлгөөнд удахгүй нэгдэх болтугай.
Эх сурвал: www.SupremeMasterTV.com