Нас уртасгах боломжтой “супер хүнс”

Нас уртасгах боломжтой “супер хүнс”

4/6/25

Pink Flower
Pink Flower

Зарим хүмүүс насаа нэмэх гэж ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэвч ердөө л шош буурцгийн хэрэглээгээ нэмэгдүүлснээр дэлхий дээрх хугацаагаа сунгах боломжтой.

 

Дэн Бүэтнэр, National Geographic-ийн хайгуулч мөн сэтгүүлч Интаграм хуудсандаа шош буурцгийг “урт наслуулагч хүнс” хэмээн тайлбарласан байв. Дэлхийн “цэнхэр бүсэд” эрүүл саруул хамгийн урт насалсан хүмүүсийн хоолны дэглэмийн талаар Бүэтнэр хэд хэдэн ном гаргасан байдаг. Тэрээр нийтлэлдээ “урт насалж буй улс үндэстэн болгон шош буурцгийг тогтмол хоол хүнсэндээ ашигладаг” хэмээсэн байв.

 

Өдөрт нэг аяга шош идсэнээр амьдрах насаа дөрвөн жилээр уртасгах боломжтойг судалгаа харуулсныг Бүэтнэр дурдсан юм. Настай хүмүүст хийсэн судалгаагаар өдөр тутмын хүнсний хэрэглээндээ 20гр шош буурцгийг нэмж хэрэглэх бүрд нас барах эрсдэл 7-8% буурч байгааг тогтоосон байна. Тэгэхээр юу шош буурцгийг ингэж урт наслуулдаг супер хүнс болгов? Саяхны хийсэн мета дүн шинжилгээгээр буурцагт ургамал илүү идэх тусам үхлийн эрсдэл буурч байгааг харуулжээ. Шош буурцаг нь зүрхэнд бас сайн, долоо хоногт дөрөв ба түүнээс олон удаа хүнсэндээ хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг 22%-иар буруулдаг байна.

 

Бүэтнэрийн хэлсэнчлэн, шош буурцаг нь бүрэн цогц нүүрс ус болдог бөгөөд уургаар баялаг. Эслэг ба цардуулаас бүрдсэн цогц нүүрс ус нь хоол боловсруулах системд аажмаар задардаг учраас витамин, эрдэс бодисуудыг шингээхэд тустайгаас гадна хамгаалагч ашиг тустай. Шош буурцаг, сэвэг зарам, вандуй зэрэг нь буурцагт ургамлын идэж болдог үр юм.

 

Ихэнх шош буурцаг нь бүдүүн гэдсэнд микробоор исгэгддэг учраас ходоодны эрүүл мэндийг тэтгэгч тэсвэрт цардуулын эх үүсвэр болдог. Энэ үйл явц нь хамгийн түгээмэл хорт хавдруудын нэг болох бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулагч богино урвалт тосны хүчлийг ялгаруулдаг.

 

Буурцагт ургамал нь уургийн гайхалтай эх үүсвэр. Тэр дундаа шар буурцаг нь аяга тутамд 31гр уураг агуулдаг бол ангаахай шош, хар шош зэрэг нь 15гр уурагтай. Бүхэл үр гэх мэт бусад уургийн өндөр агууламжтай хүнстэй хольж хэрэглэвэл мах нь шош буурцгийн гайхалтай орлуулагч болдог. Махны оронд шош буурцаг хэрэглэх нь архаг өвчлөлийн эрсдэлийг 5% буруулдагийг болохыг тогтоожээ.

 

Шош буурцаг биед тань сайн, хямд байдгаас гадна байгаль орчинд ээлтэй. Зарим ургамлын гаралтай мах орлуулаг үнэтэй байдаг бол шош буурцаг нь байж болох хамгийн хямд, шим тэжээлийн агууламж өндөртэй хүнс юм.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай