5/3/25
АНУ-ын хүнсий технологийн "Eat Just, Inc" компани өөрийн шинэ уургийн нунтаг "Just One"-г худалдаанд гаргажээ. Одоогоор тус улсын бүх хүнсний зах зээлд худалдаалагдаж байна.
Энэхүү бүтээгдэхүүн нь уургийн маш өндөр агууламжтай буурцагт ургамал болох ногоон буурцагны ганц орц найрлагаар хийгдсэнээрээ онцлог юм.

"Just One"-д хэрэглэдэг ногоон шошны уураг нь хувиргасан амьд организм биш бөгөөд зах зээл дээрх бусад тэргүүлэх бүтээгдэхүүнтэй харьцуулахад грамм тутамд хамгийн их уураг агуулдаг. Өөрөөр хэлбэл уг бүтээгдэхүүн нь 9 чухал амин хүчлийг агуулсан бүрэн уураг юм.
Тус уураг нь ногоон буурцагны уургийн функциональ шинж чанарыг хадгалахын зэрэгцээ олон төрлийн хоолны зориулалтаар ашиглахад тохиромжтой гэдгээрээ онцгой болжээ.
"Just One"-г смүүти, шейк хийхэд хэрэглэхээс гадна хуушуур, жигнэсэн хоол жор, веган махан бөмбөлөг гэх зэрэг олон төрлийн амтат хоолонд хийж болно гэжээ.
Бүтээгдэхүүний олон талт байдал нь гель, эмульс хийх, исгэх, холбох чадвараараа дэмжигддэг нь хоол хүнсний бүтцийг өөрчилдөг олон уламжлалт уургийн нунтагуудаас ялгарах гол чанар нь аж.
"Just One"-нь өндөр уурагтай тэжээллэг чанартай ургамлын гаралтай уургийн эх үүсвэр хайж буй бүхий л хэрэглэгчдэд зориулагджээ.
