Японы Асахи групп анхны веган сүүгээ худалдаанд гаргалаа

Японы Асахи групп анхны веган сүүгээ худалдаанд гаргалаа

4/26/25

Японы Асахи групп Японд анхны мөөгөнцрийн буюу ургамлын гаралтай веган сүү болох LIKE MILK-г танилцууллаа. Тус компанийн хэрэглэдэг мөөгөнцрийн технологоор хийсэн уг бүтээгдэхүүн нь малын гаралтай уламжлалт сүүг орлуулахыг эрэлхийлж буй хүмүүст, ялангуяа хүнсний харшилтай болон ногоон цагаан хоолтой хүмүүст нийцүүлэх зорилготой үйлдвэрлэжээ. 

LIKE MILK-г энэ оны 4-р сарын 16-наас 6-р сарын 15-ны хооронд "Makuake" худалдан авалтын платформоор дамжуулан худалдан авах боломжтой бөгөөд 2026 онд орон даяар худалдаанд гаргахаар болжээ. 

Харшилтай хүмүүсийн хэрэгцээг хангах

Энэхүү бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүнд байдаг 28 гол харшил үүсгэгчээс ангид бөгөөд зөөлөн, байгалийн чихэрлэг амттай бөгөөд хурц амтгүй. Мөн үнээний сүүтэй адил хэмжээний уураг, кальцитай, 38% тослог агуулсан тэжээллэг чанартай юм байна. 

Эх сурвалж: Vegconomist.com

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай