4/6/25
Корнелийн Их Сургуулийн Хүнсний профессор Др. Колин Кемпелл нь хоол шим тэжээлийн талаарх ойлголтыг хувьсгалчлан өөрчилсөн.
Тэрээр Хятад-Корнел-Оксфордын их сургуулийн хамтран хэрэгжүүлсэн хорт хавдар ба хоолны дэглэмийн хоорондох уялдаа хамаарлын талаар хамгийн өргөн цар хүрээний судалгааг удирдсан эмч юм. Энэ нь өвчлөл болон хоол хүнс 2-ийн хамаарлыг судалсан, хамгийн урт хугацаанд хийгдсэн алдартай судалгаа бөгөөд Хятадын 65 мужаас нийт 6500 насанд хүрэгчдийг санамсаргүйгээр сонгоод 20 жилийн турш дагаж судалсан. Мөн "Хятадын судалгаа" номын зохиогч юм.
Судалгааны гол үр дүн нь малын буюу амьтны гаралтай уураглаг хүнс илүү түлхүү идэж байгаа хүмүүст өвчлөл их, харин ургамлын гаралтай хоол хүнс түлхүү хэрэглэж байгаа хүмүүст архаг хууч өвчин бараг байхгүй байсан.
Судалгааны явцад хархыг лабораторид мах, сүүний уургаар тэжээхэд хархны хавдар өсөж байгаа нь тогтоогдож, ургамлын гаралтай уургаар тэжээхэд хархны хавдарын өсөлт нь эргээд буурч байжээ. Эндээс ургамлын гаралтай уураг нь хавдар үүсгэдэггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба мах бол бидэнд зориулагдсан хүнс биш, амьтны гаралтай уураг нь хавдрыг бүх шатанд нь дэмжиж үрэвслийг даамжруулдаг, амьтны мах бүү ид гэж Др. Колин Кемпелл зөвлөдөг.