Товч танилцуулга
Шинэ Амгалан дэлхий ХХК нь 2013 онд байгуулагдсан 20 гаруй ажилтантай ба ургамлын гаралтай уурагт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг.
Бид 10 жилийн хугацаанд ургамалд суурилсан уурагт бүтээгдэхүүний импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо амжилттай биелүүлж 10-аад төрлийн “Сайн” нэрийн дүпү болон дүпүгээр үйлдвэрлэсэн веган бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдэд хүргэсээр иржээ.
Бид хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж гол түүхий эд шар буурцгийг дотооддоо тарьж ургуулах зорилго тээн Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод аймагт аймгийн тариаланчидтай хамтарч Монгол орны нөхцөлд тохирсон үр сортыг гаргаж аваад байна. 2020-2023 онд Гацуурт компанитай хамтран 100 га газарт тариалсан нь амжилттай ургаж үйлдвэрлэлийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын ургацаар хангасан туршлагатай.
2019 оноос ОХУ-ын гарал үүсэл тодорхой, генетикийн өөрчлөлтөд ороогүй шар буурцгийг үйлдвэрт нэвтрүүлэн веган бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
Сайн өндгөн дүпү
Сайн нимгэн дүпүгээр үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн.
Бүх төрлийн зууш салатанд хэрэглэж болно.
Будаа, талхтай холих болон шууд дангаар хэрэглэж болно.
100гр тутамд уургийн агууламж 18гр
Сайн зөөлөн (Дүпү)
Сайн чанарын орос шар буурцгаас гарсан сүүгээр үйлдвэрлэсэн зөөлөн дүпү. Шөлөнд хэрэглэхэд нэн тохиромжтой. Шууд далайн хар давсаар амталж чанасан өндгийг орлуулж хэрэглэж болно.
400 гр хэмжээтэй.
100 гр тутамд уургийн агууламж 7 гр. Кальци 176 мг, кали 129 мг агуулсан.
Амталсан дүпү
Сайн дүпүг шарж соусаар амталсан.
Уургийн агууламж 100 гр тутамд 18гр.
Бүх төрлийн хоол зуушинд шууд хэрэглэнэ.
Жин: 250 гр
Сайн зайдас
Сайн дүпүг гол орцоо болгож шар буурцгийн уураг болон овъёос ургамлын тос зэргээр баяжуулан ургамлын амтлагчаар амталсан зайдас.
Нитрит болон хүнсний нэмэлт будаг, удаан хадгалах бодис агуулаагүй тул хүүхдэд өгөхөд тохиромжтой.
Бүх төрлийн хоол зууш салатанд чанаж, шарж жигнэж, хуурч хэрэглэнэ. Мөн шууд хэрэглэж болно.
Уургийн агууламж 100 гр тутамд 22,4%
Жин : 200 гр
Сайн котлет
Лууван, шар буурцгийн уураг болон сайн нэрийн дүпүг хольж ургамлын амтлагчаар амталсан котлет. Шууд идэх боломжтой. Хачир болон зууш салат хийж болохоос гадна 2-р хоолны үндсэн орц болгон ашиглаж болно.
Уургийн агууламж 100 гр тутамд 24,6%
Нитрит болон нөөшлөгч агуулаагүй
Ургамлын гаралтай веган бүтээгдэхүүн
Жин: 200 гр
Чихэрлэг соустай дүпү
Сайн дүпүг шарж чихэрлэг соус болон гүнжидийн үрээр амталсан бэлэн бүтээгдэхүүн.
400 гр хэмжээтэй
100 гр тутамд 20гр уураг агуулсан.
Салат хоолны хачирт хэрэглэх
Будаа гоймон талхтай хольж шууд хэрэглэж болно.