
Амьтай бүхнийг энэрэн нигүүлсэх
Хүн төрөлхтөн жил бүр олон тэрбум амьтдыг хүнсний зориултаар нядалдаг:
50 тэрбум тахиа
1.5 орчим тэрбум гахай
545 сая хонь
444 сая ямаа
300 сая үхэр
150 сая тонн загас, далайн амьтад
Амьтад нь бидний л нэгэн адил өвдөлт зовлон, баяр хөөр мэдэрдэг мэдрэхүйт төрөлтнүүд юм.
Тавган дээр тань тавигддаг үхэр, гахай, загас, тахиа, гэх мэт амьтад нь яг л та бидний нэгэн адил сэтгэл хөдлөлтэй. Тэд хайр, зовлон, айдсыг мэдэрдэг ч үүнийгээ үгээр илэрхийлж л чаддаггүй. Олон зуун бусад хүмүүсийн хамтаар төмөр торон дотор өсөж томорч байна гээд төсөөл дөө. Эргэх ч зайгүй үй олноороо шахалдаж, нарны гэрэл харахгүй, эелдэг үгс сонсохгүй, хайр энэрэл мэдрэхгүй гээд төсөөл. Тэгээд амьдралын тань төгсгөлд өөрийг тань хамт байгаа бүх хүмүүсийн хамт бусдын хоол хүнсэнд зориулан нядална. Бид амьтдыг мэдрэхүйт төрөлтнүүд гэж ойлгохооосоо илүү эд зүйл болгож ханддаг.
Бидний хэн маань ч үүнийг хүнлэг үйлдэл гэж үзэхгүй, гэвч өдөр бүр олон тэрбум амьтад яг ийм зүйлийг мэдэрдэг.
Эрүүл мэндийнхээ төлөө
• Дундаж наслалт 15 хүртэл жилээр уртсах боломжтой
• Зүрхний өвчний эрсдэл 50% буурах боломжтой
• Зүрхний хагалгаа хийлгэх эрсдэл 80% буурна
• Цусны даралт хэвийн болно
• Холестеролын түвшин буурна
• 2 төрлийн чихрийн шижин багасна
• Цус харвалтаас урьдчилан сэргийлнэ
• Артерийн судасны даралтаас сэргийлнэ
• Олон төрлийн хорт хавдраас сэргийлнэ
• Дархлаа сайжирна
Веган хоолны дэглэм нь эслэг ихтэй, хлостерин багатай байдаг. 2019 онд хийгдсэн томоохон хэмжээний судалгаагаар ургамлан хоолны дэглэм нь зүрх судасны өвлөлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Мах, бяслаг, масло гэх мэт амьтны гаралтай бүтээгдэхүүн нь ханасан өөх тосны гол эх үүсвэр болдог. Америкийн Зүрх Судасны Нийгэмлэгийн мэдээлснээр бол, ханасан өөх тос агуулсан хоол хүнс нь холестрины төвшинг нэмэгдүүлдэг. Холестрин түвшин өндөр байх тусмаа зүрх судасны өвчин, зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Харин эслэг ихтэй ургамлан хүнс нь зүрхэнд сайн болохыг тогтоожээ.
2017 онд хийсэн судалгаагаар веган хоол идэх нь хорт хавдар тусах магадлалыг 15%-р буруулдаг гэжээ. Ургамлан хоол нь эслэг, витамин, фитохимийн бодисоор баялаг учраас хорт хавдраас сэргийлдэг гэж үзсэн байна.
2019 онд хийгдсэн бас нэгэн томоохон судалгаанд ургамлан хоололтод шилжих нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэжээ. Уг судалгаанд жимс, ногоо бүхэл үр, самар, буурцгат ургамал
Мах, махан бүтээгдэхүүн биеийг тань тэтгэдэг гэдэг үнэн боловч, олон төрлийн өвчний гол эх үүсвэр билээ. Хэрэв та жин хасах гэж тэмцэж байгаа бол, үрэвслээс үүдэлтэй өвчинтэй бол, амьдрах насаа уртасгахыг хүсэж байвал веганизм нь хамгийн шилдэг анхны алхам байх болно.
Байгаль орчинд ээлтэй
Эрчимжсэн мал аж ахуй нь дэлхий дахины байгаль орчинд ихээхэн асуудал учруулдаг. Дэлгүүрүүдийн лангууг хангалттай дүүрэн байлгахын тулд өдөр бүр нядалдаг амьтдын тоог бодоод үз. Тэр бүх амьтдыг хороохоосоо өмнө хооллож, усалж, байр саванд байлгах ёстой. Мал амьтдад зориулан хүнс тэжээл тарьж ургуулахын тулд дэлхий дахинд олон сая км кв талбай бүхий ой модыг огтолж сүйтгэдэг. Гэтэл дэлхийн нийт хүн амыг ургамлан хооллоор хоолловол энэ талбайн өчүүхэн хэсгийг ашиглах юм.
Эрчимжсэн мал аж ахуйн амьтдын ялгадас нь урссаар гол мөрөн, нуур цөөрөмд орж ундны ус, хөрс шороог бохирдуулдаг. Мал амьтад их хэмжээний ус уудаг бөгөөд, иддэг тэжээлийг нь тарьж ургуулахад бүр ч их ус зарцуулдаг байна. Үр тариаг ургуулахдаа пестицид ашиглаж мөн амьтдадаа эрүүл мэндэд хортой гормон тарьдаг.
Байгалийн нөөцийг хэмнэнэ
Бид мөн эрчимжсэн мал аж ахуй болон үр тариа ургуулахад байгалийн нөөцийг хэрхэн цөлмөж байдгийг бодох хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйд эрчим хүч хэрэгтэй учраас, түлш шатахуун ашигладаг. Хязгаартай нөөцийг хэдий чинээ их ашиглана төдий чинээ үр хойчдоо бид бага нөөц үлдээх болно.
Үүнийг хамгийн гол санаа нь эрчимжсэн мал аж ахуй нь боловсруулалтын урт тойрогтой. Амьтдын хүнс тэжээлийг бэлтгэхэд нөөцөө зарцуулна, тэгээд амьтдыг өөрсдийг нь өсгөж томруулна, дараа нь амьтдаа нядалж боловсруулдаг. Гэтэл ургамлан хоолны тойрог нь хавьгүй богино бөгөөд байгалийн нөөц бага шаарддаг.
Веган хоолтон болох гэдэг нь мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хасах явдал юм. Энэ нь та шим тэжээлийн дутагдалд орно гэсэн үг биш. Үнэндээ бид амьд байхын тулд мах идэх шаардлагагүй.
“Анагаах ухааны өнцгөөс нь харвал, мах нь эрүүл мэндэд сайн бол л идэх учиртай. Сүүлийн жилүүдэд цагаан хоолны ач тусын талаар мөн махан хоол их идэх нь эрүүл мэндэд ямар эрсдэлтэй болохыг баталсан баримт нотолгоо уул овоо мэт овоорсоор байна.”
Амьд байхын тулд бидэнд мах, махан бүтээгдэхүүн үнэхээр шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ ийм төрлийн хүснээс татгалзаж ургамлан хоолны дэглэмд шилжсэнээрээ бид эрүүл мэндээ сайжруулах боломжтой.
Хүн бүр нэгэн зэрэг веган болж байна гээд төсөөл дөө. Эрэлт байхгүй болох учраас хэн ч мал амьтдыг хүнсний зориулалтаа өсгөж үржүүлэхгүй. (Мэдээж одоо амьд байгаа нь байгалийнхаа жам ёсоор үхэж эрс багасна.)
Үүний гинжин нөлөө нь цааш үргэлжлэх юм. Үр тариа, буудай зэргийг амьтдын ам руу чихэхийн оронд, бид өлсгөлөн хүн ардыг тэжээх боломжтой.
Эрчимжсэн мал аж ахуйн фермерүүдийн амьтдаа тэжээдэг бусад үр тариаг тэдгээр хүн амд хэрэгтэй байна. Тусламж хэрэгтэй тэдэнд бид системтэйгээр тусламж хүргэж болно. Магадгүй фермийн амьтдын уудаг ус хэмнэгдэх учраас, цэвэр ундны усгүй хүн ардад ус хүргэх ч боломжтой.
Бидний биеийн анатом нь мах урж тастах урт, хурц соёо шүдгүй бөгөөд нарийн гэдэс маань өвсөн тэжээлтнүүдтэй адил биеийн хэжмээнээсээ 5-9 дахин урт байдаг. Гэтэл махан тэжээлтнүүдийх дунджаар 2 дахин урт учраас махыг богино хугацаанд хурдан шингээдэг ажээ.
Эрчимжсэн мал аж ахуйн фермерүүдийн амьтдаа тэжээдэг бусад үр тариаг тэдгээр хүн амд хэрэгтэй байна. Тусламж хэрэгтэй тэдэнд бид системтэйгээр тусламж хүргэж болно. Магадгүй фермийн амьтдын уудаг ус хэмнэгдэх учраас, цэвэр ундны усгүй хүн ардад ус хүргэх ч боломжтой.
Хичээл зүтгэлгүйгээр
жингээ барих боломжтой
Мах, бяслаг гэх мэт өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэхгүй бол жин хасах юм уу, хүссэн жингээ барихад хавьгүй илүү амар байдаг. Веганизм нь уураг, нүүрс ус, эрүүл тос, витамин, эрдэс, антиоксидант зэргээр баялаг хоолны дэглэм юм.
Ялангуяа эмэгтэйчүүд гормоны тэнцвэргүй байдлаас болж амархан жин нэмэх боломжтой. Ийм зүйл болоход үрэвсэл үүсгэдэг ямар ч хоол хүнс жин нэмэх хандлагатай байдаг. Мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд нь яахын аргагүй үрэвсэлтэй холбогддог.
Боловсруулаагүй, байгалийн гаралтай ургамлан хоол л хэрэглэж байвал та илчлэг бага хэрэглэх болно. Веган хоол идэж байна гээд боловсруулж, хөлдөөсөн хүнс хэрэглэх нь тусгүй. Тавгаа шим тэжээлээр баялаг жимс, ногоо, буурцагт ургамал, сар, үрээр дүүргээрэй.
Хоол хүнснээс дамждаг
өвчлөлийн эрсдэлийг бууруулна
Энд зөвхөн салмонелла, И. колая-ийг яриагүй юм шүү. Хоол хүнснээс дамждаг өвчлөл нь ялгадас, шавжны өндөг, гэх мэт махны бохирдлоос бас үүсдэг. Амьтдыг хүний хоол хүнс болгох явцад эрчимжсэн мал аж ахуйн салбараас үүсдэг тохиолдлууд бий. Та бүхэн шувууны ханиад, гахайн ханиад зэргийн сонссон байх. Тэдгээр нь шувууны аж ахуй болон гахайн аж ахуйгаас үүссэн учраас ингэж нэрлэсэн. Хүн төрөлхтөнд хамгийн том, бодит аюул учруулаад буй өвчин үүсгэгч бол мал аж ахуйгаас үүдэлтэй Патоген хэмээх өвчин үүсгэгч бактери юм.
Хүнсний хэрэглээний төрлөө нэмэгдүүлнэ
Махан хоолтнууд ихэвчлэн нэг хоолоо дахин дахин иддэг. Нэг хэвийн энэ байдал нь уйтгартай байгаад зогсохгүй, дархлааны системийг нь сайжруулж, шингэцтэй холбоотой асуудлыг багасгаж, витамины дутагдлыг арилгах бусад хоол хүнс хэрэглэх боломжийг нь хаадаг.
Веган болохоор шийдмэгцээ та хоол хүнсэндээ автоматаар илүү бүтээлчээр ханддаг. Тавгандаа өнгө, орц нэмэх нь хоолыг бүр ч амттай болгох ба, дуртай амтаа гаргах хөгжилтэй туршуултуудыг хийх боломж олгоно.
Сэтгэл санааны байдал сайжирдаг
Веганизм нь сэтгэлийн хямрал, түгшүүр зэрэг физиологийн болон сэтгэл хөдлөлийн архаг эмгэгийг анагаах боломжтойг та мэдсэн үү? Судалгаагаар ургамлын гаралтай хоолны дэглэм нь физиологийн эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч тустай гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Их бага сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай олон сая хүн байдаг. Хоолны дэглэмээ өөрчилж, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг арилгаснаар физиологийн хувьд та бүхэн өөрсдийгөө сайжруулах боломжтой.
Төвлөрөл сайжирдаг
Дээрхийн адилаар веган хоолонд шилжисний дараа илүү урт хугацаагаар төвлөрч чаддаг. Үүний шалтгаан нь та танин мэдэхүй ба бүтээлч сэтгэлгээг тань сайжруулдаг эрүүл шим тэжээл илүүтэй хэрэглэж буйгаас болдог.
Мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хасах нь үнэхээр гайхалтай.