Веган гэж юу вэ?

Веган буюу ногоон хоолны дэглэм нь мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, зөгийн бал зэрэг амьтны гаралтай ямар ч орц найрлага агуулаагүй хооллолт юм. 

Олон веганчууд зөвхөн хооллолтоосоо гадна, амьдралын хэв маягаа харгислалгүй болгосон байдаг. Тэд ноос, ноолууран хувцас, савхин эд хэрэглэл худалдан авдаггүйгээс гадна амьтад дээр туршилт хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалздаг. Лецитин, желатин гэх мэт мал аж ахуйн үйлдвэрлэлээс гардаг дагавар бүтээгдэхүүнүүд ч хэрэглэдэггүй.

Вежетариан буюу
цагаан хоолноос юугаараа ялгаатай вэ?

Цагаан хоолны дэглэм нь мөн махнаас татгалздаг ч, зарим тохиолд сүү, өндөг хэрэглэдэг.  Веган хоолны дэглэм нь цагаан хоолны дэглэмээсээ хэд дахин илүү давуу талтай. Цагаан хоол идэх нь ердөө л мал амьтны нядалгааг буруулж, мөлжлөгийг багасгадаг бол веган хоолны дэглэм нь бусад бүх мөлжлөгөөс татгалздаг. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг хэрэглэдэг цагаан хоолны дэглэмтэй харьцуулахад веган хоол нь эрүүл мэнд, байгаль орчинд хавьгүй илүү сайн нөлөөтэй юм.

Эдгээр шалтгаануудын улмаас олон цагаан хоолтнууд эцэстээ веган болдог юм.

Веган хоол хүнсэнд юу юу багтдаг вэ?

-          Төрөл бүрийн ургамал ногоо

-          Талх нарийн боов, гоймон (амьтны орц найрлагагүй нь)

-          Жимс жимсгэнэ

-          Бүх төрлийн будаа, буудай, болон бусад үр тариа

-          Шош буурцаг, вандуй, 

-          Ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн (шар буурцгийн, вандуйн, буйлс самрын гэх мэт.)

-          Төрөл бүрийн самрууд

-      Ургамлын тос

Дэлхий даяар веган хоолны хэмжээлшгүй олон төрлийн гайхалтай хоолнууд байдаг. Насан туршдаа веган болж байна уу эсвэл нэг 7 хоногоор туршиж байна уу гэдгээс үл хамааран таныг бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байлгах веган бүтээгдэхүүний өргөн сонголт байдаг юм шүү. Монгол улсад томоохон супер маркетуудад төрөл бүрийн хагас боловсруулсан веган бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг ба мөн веган хоолоор үйлчилдэг олон тооны зоогийн газрууд байдаг болсон. 

*(Веган, ногоон хоол, ургамалд суурилсан хоололт 3 нь адил утгатай.)

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай