Веган болох уг нь их амархан

Веган болох уг нь их амархан

Таны энэхүү сонгож буй энэрэнгүй зам мөрд тантай адил замыг хэдийнээ амжилттай даван туулсан хүмүүсийн туршлага дээр үндэслэсэн хэд хэдэн бяцхан зөвлөгөөг танд хүргэе.

Таны энэхүү сонгож буй энэрэнгүй зам мөрд тантай адил замыг хэдийнээ амжилттай даван туулсан хүмүүсийн туршлага дээр үндэслэсэн хэд хэдэн бяцхан зөвлөгөөг танд хүргэе.

Веган хоолтон болох гурван алхамт арга

Хэрвээ та эрүүл мэндийн ач тусыг нь хүртэхийн тулд ургамлан хоолтон болж байгаа бол ургамлан хооллолтын бусад гайхамшигтай ач тусыг мэдээд талархах болно. Ургамлан хоол амттай төдийгүй шинэ хоол туршиж амтлах нь зугаатай бөгөөд шим тэжээлтэй шинэлэг хоолны талаарх таны мэдлэгийн санг арвижуулах болно.

Нэгдүгээрт, ургамлан хооллолтод шилжих нь таны бодож байгаагаас ч хялбар. Вежетариан эсвэл махан хоолтой ихэнх хүмүүсийн хоолны нэр төрөл голдуу хязгаарлагдмал байдаг. Айл өрхийн оройн хоол гэхэд дунджаар найм есөн төрөлтэй. Харин та гурван алхамтай энгийн хялбархан аргаар 9 төрлийн ургамлан хоолны цэс өөртөө бэлтгээд авчихаж болно. Тэгвэл түүнийгээ ахин дахин хэрэглээд сэтгэл тэнэгэр хооллож болно шүү дээ. 

Эхлээд та хэдийн дуртай болсон гурван янзын ургамлан хоолоо бодож олоорой. Хамгийн түгээмэл нь дүпү, хуурсан хүнсний ногоо, битүү чанасан ногоо, эсвэл шинэхэн ногоотой гоймон байж болно.

Хоёрдугаарт, веган цэсэндээ амархан тусгаж болох өөрийн хийж хэвшсэн гурван янзын жороо бодож олоорой. Жишээлбэл дуртай халуун ногооны жороо нөгөө л ижил орцуудаа ашиглахдаа махыг нь л шош юм уу ургамлын уургийн шахмалаар орлуулаад л бэлдэж болно. Үхрийн махан буриттогийн оронд шошны (лаазалсан шошийг дахин халааж хуураад) буритто, гамбургерны оронд ногооны бургер, шарсан тахианы махны оронд шарсан хаш болон шарсан улаан чинжүүтэй сэндвич бэлтгэж болно. Олонх шөл, битүү чанасан шөл, холимог шөлийг хэдхэн энгийн өөрчлөлт оруулаад л веган хоол болгох боломжтой.

Гуравдугаарт, номын сангаас ургамлан хоолны ном олж аваад нэг долоо хоног жоруудыг нь туршиж хийж үзээд, амтлаг гурван шинэ жор сонгож аваарай. Ийм байдлаар та цэсэндээ багахан өөрчлөлт оруулаад л ургамлан хоолны 9 жортой болчихно.

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай

Go Vegan Go Vegan Go

Бидний хаягуудыг дагаж мэдээлэл аваарай